Хөхөөр хооллох , нярайн хооллолт


Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах

1. Хөхүүлэхийн өмнө эх гараа угааж, хүүхдийн хамрыг цэвэрлЭж, буцалгасан бүлээн усаар хөхөө угааж, цэвэр зөөлөн алчуураар шингээж арчина.

2. Зөв барьж хөхүүлэх нь зүйтэй. Хүүхдийн цээжин хэсэг дээр байх хэрэгтэй. Эх хөхүүлэх хөхний талын хөлийг жижиг сандал дээр өндөрлөн тавьж, нэг гараараа хүүхдээ барьж, нөгөө гарын 4 хуруугаар хөхөө дээш тулан өргөж, 1 хуруугаараа хөхний дээд хэсэгт дарж хүүхдийн хамрыг таглахаас сэргийлнэ.

3. Хөхүүлэхийн өмнө эхний хэдэн дусал сүүг бохирлогдсон гэж үзэж сааж асгана.

4. Хөхөө амлуулахдаа зөвхөн товчийг биш, эргэн тойрон нөсөөт хэсгийг үмхүүлнэ.

5. Нэг удаа 15- 20 минутаас илүүгүй хугацаатай хөхүүлнэ.

6. Амаржсаны дараах эхний үед хөхөнд сүү орохыг ихэсгэх зорилгоор 2 хөхөө аль алиныг хөхүүлнэ. Харин хөхөн сүү хангалттай үүсдэг болсон цагаас ээлжлэн хөхуүлнэ. Нэг хөхөө хөхчихөөд цадаагүй тохиолдолд нөхөө хөхийг хөхүүлнэ. Хоёр хөхөө хоёуланг багаар дутуу хөхөж сүү үлдээвэл сүү үүсэхэд муугаар нөлөөлнө. Хүүхэд хөхөө хангалттай хөхөж байгаа эсэхийг мэдэхийн тулд залгилтыг чагнах хэрэгтэй. Хэрэв 3-4 удаа сороод 1 удаа залгиж байвал хангалттай сүү авч байна гэсэн үг. Нөгөө талаар цадтал хөхдөг хүүхдийн биеийн жин тогтмол зүй тогтлоор өсөж, тайван 3-4 цаг унтаж, сэрүүн үедээ уйлахгүй, арьс улбагар, ягаан, зөөлөн болно. Хөхөндөө цадахгүй байгаа хүүхэд хөхсөнийхөө дараа уйлах, 1-2 цаг унтаад сэрэх, биеийн цул удаан нэмэгдэх,

шээс ховордох, арьс хуурай үрчгэр болох зэрэг шинж илэрнэ.

7. Хөхсөний дараа сүү үлдвэл бүрэн сааж байх хэрэгтэй.

8. Хөхүүлсний дараа босоогоор нь тэвэрч хэхрүүлсний дараа хажуугаар нь хэвтүүлнэ.

9. Хөхүүлж байх үедээ хажуугийн хүнтэй яршщах, босон суун хөхүүлэх, өөр зүйл хийх нь хүүхдийн хөхөх дурыг бууруулдаг.

Хүүхдийн хоногт хөхөх сүүний хэмжээг тооцоолдог эзэлхүүний, шкарины, илчлэгийн зэрэг аргууд байдаг бөгөөд тэдгээрээс илчлэгийн арга нь хүүхдийн хэрэщээг харгалздагаараа тохиромжтой, давуу арга юм.

Хүүхэд биеийн 1 кг цул тутамд эхний 3 сард 120 ккал, 4-6 сард 115 ккал, 7-9 сард 110 ккал, 10-12 сард 100 ккал илчлэг авах ёстой

Хүснэгт №1 Эхийн ба үнээний сүүний найрлага

Найрлага Сүү

Ус г/л

Уураг г/л

Тос г/л

Нүүрс ус

г/л

Илчлэг ккал/л

Ангир уураг

850-800

80-110

28-41

40-53

1500

Шилжилтийн сүү

860-870

23-14

29-44

57-66

750-700

Найрлага тогтмолжсон сүү

876

14-12

33-34

73-75

700

Үнээний сүү

873

34

39

46.5

660-640

Дээрх хүснэгтээс үзэхэд эхийн 1л сүү 700 ккал илчлэгтэй. Жишээлбэл: 4 сартай 5800г цултай хүүхдийн хоногийн илчлэгийн хэрэгцээ 115ккал/кг х 5.8кг=667ккал байна. Үүнээс хоногт хөхөх сүүний хэмжээг олбол: ЮООмл эхийн сүү 700 ккал илчлэгтэй байдаг бол, 667 ккал илчлэгийг авахын тулд хэдий хэмжээний сүү уухыг олно.

1000-700ккал X - 667ккал

Х=955мл сүү хөхнө.


Ой хуртэлх хүухдийн ундсэн шимт бодисын хоногийн хэрэгцээ

А. Уураг- нэмэлт хоол автал 2-2.5г/кг, нэмэлт хоолны төрөл нэмэгдэх бүрд О.Зг/кг-аар нэмэгдэнэ.

Б. Өөх тос (өт) эхний 3 сард 7г/кг 4-6 сард 6.5 г/кг 7-9 сард 6 г/кг 10-12 сард 5 г/кг

С. Нүүрс ус (ну) 12-14 г/кг

Г. Шимт бодисуудын тохиромжтой харьцаа(уураг: өөх: тос: нүүрс ус) нэмэлт хоолонд ортол 1:3:6, нэмэлт хоолонд орсны дараа 1:2:3-4.

Эхийн сүү хэдийчинээ витамин эрдэс бодисоор баялаг ч өсч байгаа бие махбодийн хэрэгцээг хангаж чадцаггүй. Иймээс амин дэм, эрдэм бодис, шаардлагатай үед, уургийг нэмж өгөх хэрэгтэй болдог. Хүүхдийн амин дэм, эрдсийн хэрэгцээг хангах зорилгоор жимс, ногооны шүүсийг 1 сартайгаас ньуулгана. Үхрийн нүд, нэрс, аньс, нохойн хошуу С амин дэмээр, луувангийн шүүс, улаан лооль А амин дэмээр, алимны шүүс төмөрөөр баялаг. Жимсээ жижиглэн хэрчээд, марлид ороон, паалантай саванд шүүсийг шахаж аваад, шаардлагатай бол ус, сахар нэмж болно. 6 cap хүртэлх насны хүүхдэд 30-50мл, 6 сараас хойш 60-80 мл шүүс уулгана.А, Д амин дэмийн хэрэгцээг хангах зорилгоор загасны тос өгч болно. Хүүхэд төмөр, кальцийн дутагдалд орох нь элбэг байдаг тул 3 сартайгаас хоногт Юмг төмрийг нэмж өгнө. Мөн 0.4-0.6г кальци нэмж өгвөл хүүхдийн ясны хэвийн хөгжилтийг хангахад тустай.

Ээдэм нь кальци уургаар, өндөгний шар нь төмөр, А,Д амин дэмээр баялаг. Хөхний

|сүү 4-5 сартайгаас нь хүүхдийн хэрэгцээг бүрэн хангахаа болино. Тиймээс хүүхдийн бие рбялдрын онцлогийг харгалзан нэмэгдэл хоолонд оруулна. Тураалтай хүүхэд 4,5 сартайгаас Ьнь, хэвийн бойжилттой хүүхэд 5 сартайгаас, мариа ихтэй хөөнгө, шүүдэст эмзэгшилтэй I хүүхдэд 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)