Умдагны бөөс хүүхдэд ч халдах аюултай


Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Бэлгийн замын халдварт өвчин гэдэг үг хүн бүхний чихэнд аймшигт харанга мэт сонсогдоно. Санам саргүй, анзааргагүйн, ариун цэвэрч бус байдал, үнэнч бус сэтгэлээсээ болоод бид эдгээр хэцүү нэрт өвчин тусах нь бий. Үүндээ ичиж, зовон эмчид үзүүлэлгүй дураараа элдэв эм, тан хэрэглэж өвчнөө улам үгдрүүлээд, дараа нь харамсаад ч барахгүй байдалд хүрдэг тохиолдол олон бий. Эрхэм уншигч таны эрүүл мэндэд анхаарч буй эмчийн зөвлөгөөг даган хэрэв та өвдсөн бол эмнэлэгт, эмнэлгийн орчинд эмчлүүлэхээ битгий мартаарай. Ингээд тэр бүр хүмүүсийн мэддэггүй “умдагны бөөс” гэж нэрлэдэг шавьжнаас үүдэлтэй педикулез өвчний талаар АНУ, ОХУ-д зэрэг хамгаалсан, одоо АНУ-д ажиллаж байгаа шавьж, нян судлаач эмчтэй ярилцсанаа хүргэж байна.

-Бидний ярилцах гэж байгаа өвчний тухай ихэнх хүмүүс тэр бүр мэддэггүй болохоор энэ өвчний талаар тодорхой ярьж өгөөч?

-Умдагны педикулезийг хүмүүс ихэвчлэн умдагны бөөс гэж нэрлэж, ярьдаг. Энэ өвчин нь ихэвчлэн бэлгийн замаар дамждаг шимэгчийн өвчин юм. Педикулез өвчний тухай анх алдартай эмч Аристотель манай эрнээс өмнөх 384-322 онд олж тогтоон, бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бөөс нь бяцхан хавчтай төстэй, 1-2 мм -ийн хэмжээтэй шавьж байдаг юм. Умдагны бөөс нь хүний биеийн хөлсний булчирхайгаар баялаг хэсэгт илүү дурлан, тэндээ таатай орчин бүрдүүлж, байрладаг. Учир нь энэ шавьжны үнэрлэх эрхтэн нь xүний хөлс pүү чиглүүлдэг байна. Энэ нь бэлгийн харьцаа, op, rap нүүрийн алчуур зэргээр дамжин халдварладаг. Энэ бөөс нь үсэрдэггүй, нисдэггүй, харин мөлхдөг бөгөөд умдагных нь маш удаан хөдөлгөөнтэй.

-Ор дэр, гар нүүрийн алчуур гээд ахуйн замаар халдварладаг болохоор их олон хүн халдвар авах боломжтой юм байна?

-Тийм шүү. АНУ-д жилд 5 сая xүн , харин ОХУ-д 8 сая хүн халдвар авдаг байна. Тиймээс аль болох бусдын ор дэвсгэр, ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнд үс авагч, гар нүүрийн алчуур, дотуур хувцас зэрэг орно. Мөн зочид буудлын өрөөнөөс маш их халдварладаг.

-Монголд ийм өвчтэй хүмүүс хэр олон байдаг бол?

-Хүн амийнхаа тоотой харьцуулахад бага хэмжээгээр бүртгэгдсэн байдаг. Гэхдээ Монголчуудын дүнд ариун цэвэрч бус байдалтайгаар бэлгийн харьцаанд орох, бие биенийхээ гар нүүрийн алчуураар бие арчих, хувцасаа сольж өмсөх үзэгдэл элбэг байдаг тул амархан тархах аюултай.

-Хэрэв уг өвчний халдвар авсан бол ямар эмчилгээ хийлгэх вэ? Хэр хугацаанд эмчлэгдэх боломжтой вэ?

-Педикулезийг эмчлэхэд хялбархан. Орчин үеийн тусгай шингэн савангууд болон тоснуудыг нэг удаа хэрэглэснээр та энэ бөөснөөс салж чадна. Хамгийн гол нь оношоо зөв тогтоох хэрэгтэй. Түүнээс гадна өвчтөнтэй хавьталтай байсан бүх хүний эдгэрэлтэнд онцгой анхаарах нь чухал. Эс бөгөөс бөөс дахин тархах болно.

-Өвчин ямар шинж тэмдгүүдээр илэрдэг вэ?

-Хэвийн илрэл, шинж тэмдэг нь халдвар авснаас хойш 30 буюу түүнээс дээш хоногийн дараа умдагны болон хярзангийн хэсэгт загатнан, заримдаа хазуулсан хэсэгт нь, ялангуяа хүйсний орчим жижигхэн улаан толбо буюу цэврүү үүснэ. Үсэрхэг биетэй бол тухайн хүний биеийн аль ч хэсгээс уг бөөсийг илрүүлж болно. Тэр ч байтугай эрчүүдийн сахал, чихэн дотор ч байж болно. Ер нь биеийн аль ч хэсэгт загатнаж болох юм. Чихэнд орсноор тухайн xүн дvлийpч ч болно. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн хөмсөг, сормуус нь бөөстсөнөөр, зовхи нь наалдан, хүндэрсэн тохиолдолд хавагнаж, заримдаа нуд нь сохордог байна. Иймээс БЗХӨ буюу бэлгийн замаар л халддаг гэж ойлгодог уг бөөс таны хүүхдэд ч халдварлах, улмаар гэр бүлээрээ өвчилөх аюултайг анхаараарай.

-Тэгвэл хэвийн бус илрэл нь улам аюултай байх нь ээ?

-Өвчний хэвийн бус илрэх нь загатнасан хэсгийг маажсанаар цэврүү, тав үүсч экзема болдог бөгөөд xүмүүс үүний шалтгаан нь педикулез гэдгийг нь мэдэлгүй, харшил гэж ойлгон оношилж, олон жилийн турш буруу эмчлүүлдэг. Зарим xvний биен дээр ойролцоогоор 1 см-ийн диаметртэй, зөв бус хэлбэртэй том цэнхэр толбо үүссдэг байна. Энэ нь бөөсний шүлс хүний цусанд нөлөөлснөөр ийм цэнхэр өнгөтэй болдог. Заримдаа толбонууд нь хоорондоо нийлснээр тухайн xүний арьс цэнхэр буюу цэнхэр саарал өнгөтэй болдог. Заримдаа маш ховор тохиолдолд бөөс хазсан хэсгийн тунгалагийн зангилаа гэнэтхэн томорсноор педикулез илэрдэг юм.

-Шимэгч шавьж учраас цусны халдвар болон цусаар дамжих бусад төрлийн өвчнийг тээн халдварлуулах уу?

-Бөөс цус сордог учраас аюултай халдварт өвчнийг, тухайлбал хижиг өвчин өдөөгч янз бүрийн бактери, вирусийг дамжуулах чадвартай. Хэрвээ бөөсөнд хазуулсан хэсэгт нян орвол үрэвсэх буюу цусанд халдвар орох боломжтой.

-Ийм өвчнөөр өвчилсөн хүмүүсийн баримтуудаас бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс ярьж өгч болох уу?

-Эмнэлгийн сонин баримтаас ярьж өгье. 23 настай нэгэн бүсгүй хавдрын эмчийн зөвлөснөөр арьс өнгөний эмчид иржээ. Бүсгүйн зүүн талын хөх хавдан, суган дор нь хатуурсан байлаа. Бүсгүй өөрийгөө хавдар туссан байж магадгүй гэж сэжиглэн эмчид хандсан байжээ. Шинжилгээгээр хавдар илэрсэнгүй, гэвч түүний тунгалгийн зангилаа нь томорсон шалтгааныг эмч нар тодруулж чадсангүй. Тэмбүү өвчний үед ийм шинж тэмдгүүд илэрч болдог учраас түүнийг арьс өнгөний эмч pүү явуулсан байжээ. Эмч асууснаар тэр эмэгтэй “Бэлгийн харьцаатай холбоотой, миний сэтгэлийг зовоож буй нэг асуулт байна.

Миний найз залуугийн бэлэг эрхтэн нь цэнхэр өнгөтэй. Бид хамгийн анх бэлгийн харьцаанд ороход л би энийг анзаарсан юм. Гэвч найз залуу маань “Ийм өнгөтэй болоод олон жил болж байгаа юм. Тэр ч байтугай би зөндөө шинжилгээ өгсөн. Гэвч шинжилгээний хариунууд зүгээр л гарсан. Надад тэмбүү ч, заг хүйтэн ч байхгүй… гээд надад шинжилгээнийнхээ хариунуудыг үзүүлж байсан юм. Гэлээ ч гэсэн би арай тэмбүү өвчин туссан юм биш байгаа?” гэж тэр шууд л хэлсэн байна. “Цэнхэр бэлэг эрхтэн” гэж хэлсэн тэр мөчөөс л эмч түүнийг бөөстөж гэдэгт эргэлзэхээ больсон. Арьсан дээр цэнхэр толбо гарнаа гэдэг умдагны педикулезээр өвчилсний шинж. Эмч бүсгүйгээс хувцсаа тайлахыг хүсэхэд, тэр умдагныхаа шсийг сайтар хуссан байсан учраас онош тогтооход хэцүү байсан байна. Бэлэг эрхтний уруулаас нь хэдэн үc хавчуураар татан автал түүнтэй хамт жижигхэн xүрэн бөмбөлөг гарч ирсэнийг хуудас цаасан дээр тавиад бүсгүйд харуулж “Энийг хар даа. Энэ бол амьд амьтан. Гурван хос хөлтэй, энэ хошуу нь байна. Энэ бол умдагны бөөс” гэж түүнд хэлсэн байгаа юм. Мэдээж өвчтөн маань үхтлээ айсан. Түүнд педикулезын ховорхон тохиолдол болох тунгалагийн зангилааны буюу хөх болон суганы хонхорхойн үрэвслээр өвчилсөн байна гэдгийг түүнд тайлбарласан. Түүний суганаас ч бөөс олдсон байна. Умдаг болон биендээ тусгай тос түрхсэний дараа бүсгүй энэ өвчнөөсөө бүрмөсөн ангижирсан байсан. Сарын дараа хөхний хавдар нь ч ул мөргүй алга болсон байна.

-Халдварлахад хялбар уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Судлаачдын тоо баримтаар бол хаврын сүүл, зуны саруудад хүүхнүүд бөөстөх нь нэмэгддэг байна. Бүсгүйчүүд нийтийн тээврийн хэрэгслээс халдвар авдаг. Богино банзал, өгзөг ил гарсан дотоожтой тэд автобус, машины суудал дээр бараг л нүцгэн өгзөгөөрөө суудаг. Бөөс нь хүний биенээс гадуур 55 цаг амьд байж чаддаг. Хэрвээ тухайн суудал дээр 2-3 хоногийн өмнө бөөстэй хүн, тухайлбал тэнэмэл хүнсууж байсан бол гарцаагүй халдвар авдаг байна. Заавал тэнэмэл хүн гэж тодотгон хэлж байгаагийн учир нь судлаачдын тогтоосноор тэнэмэл хүмүүс 100% педикулезоор өвчилсөн байдаг байна.

Хөгжингүй бүх орнуудад дотуур хувцас болон усанд ордог хувцасны дотор талд тусгай нэг удаагийн наалт наагаагүй бол тэднийг худалдан авахдаа өмсөж үзэж болдоггүй юм байна. Зөвхөн ийм зүйл л дотуур хувцсанд удаан амьдрах чадвартай халдвар тараагчдаас, тухайлбал бөөснөөс хамгаалж чадна гэж эмч мэргэжилтнүүд үздэг. Тийм учраас дотор талдаа тусгай нэг удаагийн наалт наагаагүй дотуур хувцсыг өмсөж үзэж буй бүсгүйчүүд элдэв төрлийн цус сорогчдоор халдвар авах эрсдэлтэй юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
soleil (зочин)

sain bnauu manai nuhur barag 3 sariin umnuus erhten n zagatnaad bdag bolson bi neg shalgasan chin amitan bsan haana handaj yaj emchluuleh ve bi odo 5 sartai jiremsen tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)