Хүүхдийг хэт ядрахаас сэргийл


Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах

Дулааны улиралд хүүхэд нойрмоглох, хичээл хийх дургүй болох нь байдаг. Энэ нь мэдрэл болон бие махбодийн тамир сульдах, хэт ядарсантай холбоотой.

Витамины дутагдал
Хавар бие организмд витамин их дутагддаг. Сайн чанарын поливитамины комплекс асуудлыг шийдэхэд тустай. Хүүхдийн бие сэргэж, илүү тамир тэнхээ орох боловч хаврын ядаргааны бүх шинж витамин ууснаар арилна гэж бүү найдаарай. Хүүхдийн биеийн байдал сайжрах ч хаврын нозоорол бүрмөсөн арилахгүй. Тиймээс нүүрс усаар баялаг /цагаан талх, гоймон, эрдэнэ шиш гэх мэт/ бүтээгдэхүүн хоол хүнсэнд оруулаарай. Тархи 75 хувь усаар бүрддэг тул шингэн зүйл аль болох их хэрэглэх сайн. Сургуульд явахад цүнхэнд нь жижиг савласан буцалсан ус хийж болно.

Гэрэл агаар дутагдах
Нарлаг өдөр эрүүл агаарт гарахыг чухалчил. Өвөл цонх хаалттай үед нүүрсхүчлийн хий их болдог тул тархины ажиллах чадварыг үлэмж бууруулж, нойр хүргэж ядрах шалтгаан болох нь бий. Иймд тогтмол салхинд гарах, тасалгаандаа нойтон цэвэрлэгээ хийж агаар оруулж байх хэрэгтэй.

Биеийн хөдөлгөөнийг идэвхжүүл
Спортын секц, бассейн, бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд өвдөх, ядрах нь ховор байдаг. Хавар дулаан цагт хүүхдийг гадаа их тоглуулах нь стресс үүсэхээс сэргийлдэг. Сургалтын жилийн туршид хуримтлагдсан таагүй байдал /айдас, уур бухимдал гэх мэт/ хөдөлгөөнт тоглоом, биеийн тамирын дасгалын туслалцаатай арилна. Мөн хөдөлгөөнөөс гадна зураг зурах, дуулах зэрэг гоо зүйн чиглэлтэй үйлдэл ч хүүхдийн сэтгэл санаанд эерэг нөлөөлдөг байна.

Хэт ачаалал
Олон хичээл үзэх, үргэлжлэх дасгал, давтлага нь хүүхдийн мэдрэл, бие махбодид хэт ачаалал бий болгодог.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)