Жирэмсэн үед хийгдэх биеийн тамрын дасгал, түүний онцлог

Жирэмсэн үеийн бие махбодийн өөрчлөлтөөс шалтгаалан 5 үе шат болгон хуваана.

1-р үе жирэмсэлтээс хойш 16 долоо хоног дуустал

Энэ үед биед маш их өөрчлөлт гарч, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, амархан сэтгэлээр унах, ядрах, нойрондоо муудах, заримдаа унтамхай болох шинж илэрдэг. Жирэмсэний эхэн үеийн хордлогын шинж тэмдэг болох огих, бөөлжих, шүлс ихээр гоожих янз бүрийн зүйлд дурлах шинж илэрнэ.

Дасгал: алхалт, амьсгалын дасгалууд, гэдэсний булчингийн уян хатан чанарыг сайжруулах, аарцаг нурууны цусны хангамжийг сайжруулахад чиглэгдэнэ.

2-р үе 16-24 долоо хоног

Энэ үе ургийн өсөлт нилээд томорч 600-700гр хүрнэ. Булчингийн өсөлт гүйцэж, хөдөлгөөн ихэснэ. 20 долоо хоногт ургийн зүрхний цохилт сонсогдоно. Эхэн үеийн хордлого багасч, жирэмсэн эх хоолондоо дуртай, харьцангуй тайван болдог.

Дасгал: Амьсгал хөдөлгөөнөө зөв зохижуулж сурахад чиглэгдэнэ. Мөн жирэмсэн хүний биеийн онцлогт тохируулан дасгалыг сонгоно.

3-р үе 24-32 долоо хоног

Ургийн өсөлт эрчимтэй явагдаж арьсанд нь өөхөн давхарга үүснэ. Жирэмсэн эхийн гэдэс томорч биеийн жин нэмэгдэнэ, нуруунд ачаалал их ирдэг. Үүнээс болж аарцаг, ууц нуруугаар өвдөх шинж илэрч мөн шээс гаралтанд хүндрэл гарна.

Дасгал: Биеийн бүх булчинг хэсэгчлэн болон нийтэд нь суллах дасгал өгөгдөнө. Ядархаас сэргийлэх, төрөх үед биеэ бэлдэж, эсэн мэнд амаржихад чиглэгдэнэ.

4-р үе 32-36 долоо хоног

Ургийн жин 2000-2500гр. Урагт кальци, фосфор, витамин д –ийн хэрэгцээ ихэсдэг. Өрцийн хөдөлгөөн хязгаарлагдана. Зүрх судас амьсгалын замын эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Бодисын солилцоо идэвхжиж, хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэснэ. Бөөрөнд маш их ачаалал ордог. Бодисын солилцоо идэвхжиж, хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэснэ. Бөөрөнд маш их ачаалал ирнэ. Биеийн жин хэт их / 7 хоногт 400гр / нэмэгдэж болно. Жирэмсэний 2-р хагасын хордлого илэрч болно. Жирэмсэн эхэд хавагнах, шээсэнд уураг илрэх, артерын даралт ихсэх шинж тэмдэг гарч болно. Энэ үед ургийн байрлалыг зөв байлгахад анхаарах үе.

Дасгал: Тайвшруулах, төрөхөд гол үүрэг гүйцэтгэх байрлалуудыг сурахад чиглэгдэнэ.

5-р үе 36- төрөлт хүртэл

Ургийн жин 3000-3800гр хүрнэ. Түрүүлсэн хэсэг аарцаг руу сууна. Ураг доошилж, зүрх судас амьсгалын замд өөрчлөлт гарч хэвийн болно.

Дасгал: жирэмсэн эх төрөхөд биеэ бэлдэж, эзэмшвэл зохих зүйлүүдийг сайн эзэмшиж, эмч эх баригч нарын төрөлт зөв явуулахад туслалцаа үзүүлэхэд суралцана. Жишээ нь амьсгалаа зөв авах, зөв дүлэх, өөрийгөө удирдах гэх мэт.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Sunder (зочин)

Hi heregtei zowolgoo bichij bgaad ih bayarlalaa. Gehdee har ongon deer unshihad ih towogtei bna aa. Blog-iinhoo har background-iig oorchilohiig husie.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)